Monday, April 16, 2007

Мөсний баяр

2007 оны 03 сарын 16-17-ны өдрүүдэд Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр болсон мөсний баяр ард иргэдийн хүсэн хүлээсэн нутгийн хамгийн том баяр болдог. Энэ жилийн мөсний баяр нэлээд өргөн цар хүрээтэй болж, энэхүү баярт маань Монгол улсын ерөнхийлөгч Энхбаяр, Байгаль орчны яамны сайд Эрдэнэбаатар, Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайд Цэнгэл, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Тэрбишдагва, Түлш эрчим хүчний яамны сайд Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцсон, төр засаг нь ард түмэнтэйгээ наадсан сайхан цэнгэл болсон.