Wednesday, September 5, 2012

“Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012 оны 9 дүгээр сарын 8, 15-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд “ШУУД АРДЧИЛАЛ” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулахаар болоод байна.
Энэхүү арга хэмжээний хэвлэлийн хурал өнөөдөр Иргэний танхимд болов. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Л.Эрхэмбаяр нар болон НИТХ-ын дарга Д.Баттулга, Шууд Ардчилал хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүвшин нар мэдээлэл хийлээ.
Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлээр батлагдсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтуудын гол гол хэсгүүд дээрх хуулинд тусгалаа олсон болно.
 “Төсвийн шинэ хууль 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ч  зохион байгуулалтын чанартай иргэдийн оролцоо шаардсан ажлууд одооноос эхэлсэн байх ёстой. Үүнтэй холбогдуулан Төсвийн шинэ хуулинд заасан иргэдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх эрх зүйн болон бусад арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв.
“Төсвийн тухай хуулинд туссан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг хэрхэн бодит ажил хэрэг болгох тухай асуултыг иргэд тавьж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төсвийн чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар багц журмуудын төслийг боловсруулаад “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэн бэлэн боллоо. Төсвийн төвлөрлийг сааруулахад Иргэдийн оролцоог хангах чиглэлээр нийтэд ойлгомжтой, цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Манай төр засгийн төв байгууллагууд, орон нутгийн байгууллагууд болон иргэдийн үйл ажиллагаа, бодлого, санаа санаачилгыг уялдуулан зохион байгуулах шаардлага гарч байгаа” хэмээн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцлов.
Ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх шатандаа орж байгаа энэ үед иргэдийн оролцоог хангах дээрх журмын төслүүдийг хугацаа алдалгүй орон нутаг, иргэдэд хүргэх нь чухал бөгөөд 9 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын иргэдэд, 15-нд аймаг, орон нутгийн иргэдэд тус тус зориулан иргэдийн оролцоотой төсвийн менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх үндэсний сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсноо зохион байгуулагчид тайлбарлав.
Эх сурвалж: www.president.mn

Tuesday, August 14, 2012

Шүхэрч Гэлэнхүү

Шүхэрч Гэлэнхүү гэж алдаршсан Хайнзангийн Гэлэнхүү нь Монголын лам юм. 
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийнд нэгэн хүү мэндэлжээ. Хар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй тэр хүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар “үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр” жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөлд хөтлөгджээ. Тэр хүүхэд ахуйдаа үнэн сүсэгт эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суужээ. Сүм хийдийн нэгэн хэвийн уйтгарт амьдрал, учир үл мэдэх номын үсгээс төдөлгүй зугтаж, төрсөн нутгийнхаа уул нуруу хэсэн ан гөрөөний мөр хөөж явлаа. Түүнд ан хийж амьдрахад сайн буу хэрэгтэй болов. Хар багаасаа эцгийн дөш түшиж гарын уртай болсон нь хэрэг болжээ.

Sunday, July 1, 2012

Khuvsgul Lake Wave

Khuvsgul Lake located Northern side Mongolia near Russian border Lake Khuvsgul " Blue pearl" is Mongolia's largest, deepest and freshwater lake, it is the largest tributary stream of lake Baikal in Russia. Lake Khuvsgul occupies the tectonic depression at 1645 m above the sea level.
The lake covers 2620 sq km, the lake's crystal-clear water is surrounded by forested mountains. Steep rocky West coasts climb gradually to the top of Munkhu-sardyk mountain, 1391 m high. Reindeer herders live in this region. Here is shamanism is more popular than other religions.

Sunday, February 26, 2012

Жаргалант сум

Жаргалант сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 2,550 км² газар нутагтайгаас 1,470 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 5068 байсны ихэнх нь халх ястан болно. Сумын төв Оргил нь Идэр голын орчимд, аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 182 км, нийслэл Улаанбаатараас 886 км зайд оршино.
Сумын нутагт социализмын үед Монгол нутагт үлдэж хоцорсон цөөхөн сүм хийдийн нэг болох Жаргалантын дуган байдаг. Мөн Гэлэнхүүгийн суврага гэх суврага бий.