Tuesday, August 14, 2012

Шүхэрч Гэлэнхүү

Шүхэрч Гэлэнхүү гэж алдаршсан Хайнзангийн Гэлэнхүү нь Монголын лам юм. 
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийнд нэгэн хүү мэндэлжээ. Хар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй тэр хүү үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар “үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр” жигүүрт хурдан хөлгөөр дүүлэх мөрөөдөлд хөтлөгджээ. Тэр хүүхэд ахуйдаа үнэн сүсэгт эцэг эхийн хүслийг дагаж Агьтын хүрээ, дараа нь Мандахын хүрээнд шавилан суужээ. Сүм хийдийн нэгэн хэвийн уйтгарт амьдрал, учир үл мэдэх номын үсгээс төдөлгүй зугтаж, төрсөн нутгийнхаа уул нуруу хэсэн ан гөрөөний мөр хөөж явлаа. Түүнд ан хийж амьдрахад сайн буу хэрэгтэй болов. Хар багаасаа эцгийн дөш түшиж гарын уртай болсон нь хэрэг болжээ.