Friday, September 22, 2017

Бүрэнтогтох нутгаа санана

Номын гэгээн Жалханз хутагтын
Дэлгэсэн судар биднийг адисалсан
Ногоон морины эрчимт туурай
Дэнж нугыг тамгалсан


Богд их уулын овооноос
Эцэг өвгөдийнхөө шившлэгийг сонсоно
Бодлын гүнд амгалан дүнсийх
Эрчмийн нуруу онгодыг хөглөнө

Дэлгэр мөрөн ээжийнхээ
урсгалыг ширтээд ариусна
Дэлтэй цэнхрийнхээ хатираанд
уйтгар үгүй гэгэлзэнэ

Хотгойд түмнийхээ домог болсон
Шадар вангаар омогшино
Хорвоогийн хаана ч явсан
Бүрэнтогтох нутгаа санана

Эртний тахилгат онгон хайрханаас
Үүлсийн сэвшээ намуухан эгшиглэсэн
Элбэг баян хөвч тайгад нь
Зүйлийн шувуу уяран жиргэсэн

Сансраас буусан газрын хишиг
Сангийн далай зүрхэнд долгиолно
Хүний ертөнцийн мөнхийн шидийг
Хөх цавын салхи санаанд минь зурна

Дэлгэр мөрөн ээжийнхээ
урсгалыг ширтээд ариусна
Дэлтэй цэнхрийнхээ хатираанд
уйтгар үгүй гэгэлзэнэ

Хотгойд түмнийхээ домог болсон
Шадар вангаар омогшино
Хорвоогийн хаана ч явсан
Бүрэнтогтох нутгаа санана

Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая, ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, миний шавь Ө.Уянга дуулна. Миний багшлах дадлага хийсэн анхны газар Бүрэнтогтох нутгаа санана

No comments:

Post a Comment